Д.Энхзулын хүү цомог гаргана

img

Гавьяат жүжигчин, дуучин Д.Энхзулын хүү Б.Чинбат чамгүй сайн дуулчихдаг, авьяаслаг залуу бий. Ээжтэйгээ хамт хэд хэдэн дуу дуулж, бүр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан “Амин хэлхээ” нэртэй тоглолт хүртэл хийгээд авсан. Түүний ганцаараа дуулсан дуунууд үзэгч сонсогчдын талархлыг хүлээж байсан цаг саяхан. Ээжийнхээ авьяасыг өвлөж авсан дуучин залуу өдгөө анхны бие даасан цомгоо гаргах гэж   буй аж. Харин эрхэм гавьяатын хувьд, хүүгийнхээ бие даасан уран бүтээл дээр анхаарал тавин ажиллахын сацуу ирэх гуравдугаар сард хүүтэйгээ хамтарч уламжлал ёсоор Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан тайлан тоглолтоо хийхээр зэхэж яваа гэнэ. Р.Есүй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ