Н.Цэлмүүний “Ferrari” 175 мянган еврогийн үнэтэй
Монголын толгой баячуудын нэг гэгддэг Нямтайширын охин Цэлмүүн сүүлийн үед дээдсийн хатагтай нарын дээгүүр зиндааг илтгэж буй. Томоохон арга хэмжээнд зочлох бүртээ өмсч зүүсэн, эдэлж хэрэглэсэн бүхнээрээ олныг алмайруулдаг түүний төмөр хүлэг 175,364 мянган еврогийн үнэтэй “Ferrari”. 562 морины хүчин чадал бүхий час улаан өнгөтэй, спорт загварын машинаараа салхи татуулсан давхих дуртай эрхэм хатагтайд энэ нь их таалагддаг гэсэн. Тэрбээр бэл бэлчингээ гайхуулсан олны танил, чинээлэг эрхмүүдтэй чамин машинаараа уралдах хоббитой бөгөөд 2011 оны “Ferrari” нь дээдсийн уралдааны нисэгч бүсгүйд чамлахааргүй амжилт авчирдаг болохыг ойр дотныхон нь шивэр авир хийлцдэг юм билээ. Р.Есүй











СЭТГЭГДЭЛ БИЧИХ