
Монгол улсад тарваган тахал өвчний тохиолдол гарсан талаарх мэдээлэл ОХУ-ын “Биржевой лидер” сэтгүүлийн энэ сарын 26-ны өдрийн дугаар, Буриадын “Baikal daily” сайтад нийтлэгдсэн. Уг мэдээлэлд "Хоёр долоо хоногийн өмнө 39 настай эрэгтэй анх халдвар авч, улмаар цааш халдварлан, одоо өвчлөгсдийн тоо 20 гарч, улс даяар хорио цээрийн дэглэм тогтоож, хүмүүс хот суурин газарт орж гарч чадахгүй болсон талаар Монгол улсын иргэний хамгаалалтын газар (Монголд ийм албан байгууллага байдаггүй) албан ёсоор мэдээлсэн.Энэхүү аюулт өвчин Оросын нутаг дэвсгэрт дэлгэрэх магадлал өндөр байгаа" гэж бичжээ. Харин энэ нь ор үндэсгүй, ташаа мэдээлэл болохыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдэгдэж байгаа юм.
Тус төвийн мэдээлж байгаагаар манай улсад энэ оны эхний 10 сарын байдлаар тарваган тахлын хүний өвчлөл бүртгэгдээгүй, наймдугаар сард тарваган тахлын сэжигтэй нэг дуудлагыг хүлээн авч, баталгаат шинжилгээгээр үгүйсгэгдсэнээр барахгүй сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд тарваган тахлын өвчлөл буурч байгаа юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ