Төрийн сангийн зээлээр суралцах оюутнуудыг шалгаруулав

img

Боловсрол, шинжлэх ухааны яам Сургалтын төрийн сангийн зээлээр гадаадад магистрантур, докторантурт суралцах оюутнуудын сонгон шалгаруулалтыг анх удаа олон нийтэд нээлттэйгээр зохион байгуулжээ. Сургалтын төрийн сангаас зээл авах хүсэлтэй оюутнуудыг бүртгэх хугацаа өмнө нь тав хоног байсан бол энэ удаад 14 хоног болгож сунгаснаар нийт 24 хүүхдийн материал бүрдсэн байна. Үүнээс дөрвөн оюутны материал шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр хасагдаж, үлдсэн 20 хүн өчигдөр шалгаруулалтад оролцжээ. Бүртгүүлсэн оюутнууд БШУЯ-аас санал болгосон 41 багшаас өөрсдөө сугалан 10 багшийг сонгож, сургуулиа сонгож урилга хүлээн авсан болон сургуульдаа очоод сурч байгаа оюутнуудаас багш нар ярилцлага хэлбэрээр шалгалт авсан. Харин ярилцлага хэрхэн өрнөж байгааг тусгай танхимд дэлгэц байрлуулан бусад оюутнуудад шууд үзүүлжээ. Монгол Улсын Засгийн газраас жил бүр 100 оюутныг сургалтын төрийн сангийн зээлд хамруулах боломжтой. Өнгөрсөн хавар 70 оюутан өндөр хөгжилтэй орнуудад суралцахаар явсан. Харин энэ удаад 30 оюутанд төр дэмжлэгээ үзүүлэх байсан ч 20 оюутан шалгаруулалтад орсон юм. Шалгаруулалтын эцсийн дүн хараахан гараагүй байгаа ч өчигдрийн ярилцлагын дүнгээс харахад 19 оюутан 60-аас дээш хувийн амжилт үзүүлсэн байна.   Д.Цэцэг    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

yag yanmar shalgalt avdiin bolooo?? medeh hun bval heleed ugnu uu hu
2012-10-03
Ovoo shd.Er n bol eej n ohinoosoo shalgalt avaal egchiinh n araas gadaad ruu yavuulchihdag baisan shd kk
2012-10-03
yag yanmar shalgalt avdiin bolooo?? medeh hun bval heleed ugnu uu hu