
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Дэд сайд асан Ж.Цолмон нар эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдээ хүлээлцжээ.
Тус арга хэмжээнд эрүүл мэндийн салбарт гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн захирал, менежерүүд болон ЭМЯ-ны холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтэн оролцсон байна.
Арга хэмжээний үеэр төслийн менежерүүд өөр өөрсдийн төслийн хэрэгжилтийн явц, үр дүн, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа, тулгамдсан асуудлуудын талаар товч танилцуулга хийж, дэд сайд нар дүгнэлт, зөвлөмж өгч, санал солилцжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ