
Холливудын ганц бие жүжигчин эр Леонардо Ди Каприо шинэ найз бүсгүйтэй болсон нь тийм ч гайхалтай мэдээ биш. Харин тэр шинэ найз бүсгүй нь Анжелина Жолитой тун төстэй нь сонирхолтой юм.
Леогийн шинэ найз бүсгүйг Мадалина Гини гэдэг. Тэрээр румын гаралтайгаас гадна фотомодель юм байна.
Австралийн Сиднейд “Агуу Гетсби” хэмээх киноны зураг авалтад оролцох үеэрээ Лео румын бүсгүйтэй танилцаж, дотносож амжжээ. Тэдний харилцаа хичнээн удаан үргэлжлэхийг тааж хэлэхэд бэрх ч гэсэн Анжелина Жолитой төстэй бүсгүйг Леонардо Ди Каприо сонирхдог нь тодорхой боллоо.
Лео өмнө нь загвар өмсөгч Жизель Бундхен, Бар Рафаэли нартай үерхэж байгаад сүүлд Блэйк Лайвлитай хэсэг найзалсан бол Мадалина Гини ч урьдын амрагийн “түүх”-ээрээ зартай бүсгүй аж. Мадалина өмнө нь дуучин Эрос Рамазоттитой амрагийн харилцаатай байжээ.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ