100 гаруй барилгын үйл ажиллагааг зогсоожээ

img

Барилга, хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль зөрчигдөж хүний амь нас, эрүүл мэнд хохирсон хэд хэдэн хэрэг өнгөрөгч сард  гарсан . Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга захирамж гаргаж, УИХ-аас Барилгын тухай, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулинд болон бусад хууль тогтоомжийн биелэлтийг шалгах ажлын хэсгийг  9 дүгээр сарын 18-нд байгуулсан билээ. Энэ ажлын хэсгийнхэн ажлаа эхлүүлээд сар гаруй хугацаа болж байгаа хийгээд санал, дүгнэлтээ  гарагт  ирэх баасан гарагт УИХ-ын дарга, гишүүдэд танилцуулах юм. Өнөөдөр уг ажлын хэсгийн гишүүн О. Баасанхүү Сөүлийн гудамж буюу Сүхбаатар дүүргийн 1-р хороо, нийслэлийн Нэгдүгээр сургуулийн замын урд талаас эхлэн хуучнаар хүүхдийн 100 дугаар дэлгүүр хүртлэх газарт баригдаж буй 6-7 барилгад шалгалт хийв. Шалгалтын бүрэлдэхүүнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн газрын алба, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтнүүд оролцлоо. Дээрх барилгууд нь Ерөнхий боловсролын сургуулийн ойролцоо болон зөвшөөрөлгүй, эсхүл авсан зөвшөөрлөөсөө өөр зориулалтаар баригдаж байгаа юм. Тиймээс хүүхдийн аюулгүй байдлыг хэрхэн хангасан талаар илүүтэйгээр анхаарлаа хандуулж байна. Тодруулбал, Нэгдүгээр сургуулийн замын урд байрлах Чонон бөртэ төвийн урд  Монгол Энэтхэгийн хамтарсан сургуулийн өргөтгөл барина хэмээн Нийслэлийн газрын албанаас “Уран суварга” хэмээх компани зөвшөөрөл авчээ. Гэтэл нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт уг газрын эзэмшигч нь иргэн н.Бат-Эрдэнэ хэмээн бүртгэгдэж, барилга сургалтын зориулалтаар бус 10 давхар үйлчилгээ, оффисын зориулалтаар баригдаж, өдгөө  долоон давхрыг хэдийнэ барьж амжжээ.  Үүгээр зогсохгүй уг барилгын хажуухан талд Болор мэлмий нүдний эмнэлгийн байрыг нурааж буурин дээр нь 17 давхар хоёр орон сууц барихаар газраа ухаж эхэлсэн байна. Энэ байдлыг эсэргүүцэн ойр хавийн зургаан байрны 300 гаруй оршин суугчид холбогдох газруудад өргөдөл гаргасан ч ямар нэгэн арга хэмжээ аваагүй аж. Хэдийгээр энэ газрын эзэмшигч болох Болор мэлмий компани өөрийн газартаа барилга барих эрхээ авсан ч ойр хавийн хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжийг устгаж, талбайн хэмжээг заасан хэмжээнээс хэтрүүлсэн зөрчил гаргажээ. Мөн Монгол Энэтхэгийн хамтарсан сургуулийн хажууд бөөрөө нийлүүлэн “Хурган мөнх” ХХК-ийн оффисийн зориулалттай 15 давхар барилга сүндэрлэж байна. Газрын зөвшөөрлөө авсан гэх уг барилга  хөдөлмөр аюулгүйн ажиллагааны тал дээр  дутагдалтай байсан. Энэ мэтчилэн хотын төвийн зургаахан барилгыг шалгахад л хэн,  хаанаас, хэзээ зөвшөөрөл өгсөн, яаж олгодог, хэний эзэмшилд байдаг, ямар зориулалтаар баригдаж байгаа болон хөдөлмөр аюулгүй ажиллагааны талаар гээд тодорхойгүй, зөрчилтэй зүйлс нилээдгүй байлаа. Тиймээс УИХ-ын гишүүн О.Баасанхүү дээрх зүйлсийг тодруулж, зөвшөөрөл олгодог холбогдох албаны хүмүүсийг шалгах хүсэлт гаргахаар Авлигатай тэмцэх газрыг зорьсон юм. Тус газрын  Тамгын хэлтсийн дарга Ж.Наранбаатартай уулзаж, ажлын хэсэг байгуулж, шалгалт явуулж, хуулийн хугацаанд хариу мэдэгдэхийг хүслээ. Дашрамд тэмдэглэхэд, УИХ-аас ажлын хэсэг байгуулагдснаас хойш нийт 600 гаруй барилгад шалгалт хийсэн бөгөөд үүнээс 100 орчим барилгын ажлыг зогсоож, 31 барилгыг шүүхэд өгөөд байна хэмээн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал мэдэгдлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ish:
далдаганацгааж байж хөл дээрээ тэнцэж ядан буй эдийн засгаа барилгаар нь оосор хийгээд татаад унагчихавдаа Та нар биш бид нар шиг энгийн иргэд л хохирно шүү дээ
2012-10-04
зочин:
Маш зов ингээд тал талаас нь шахаад дэмжээд ганцхан Бат уулд даалгаад орхилгуйгээр ажиллах хэрэгтэй,дэмжиж бна
2012-10-04
иргэн:
Монголын нийгмийг ингэж хиртүүлж гажуудуулсан МАХН МАН-ы удирдлагыг бүгдийг нь дүүжилсэн ч багадна. Монгол хэлэнд МАН гэж их бузар хараалын үг болгож хэрэглэмээр юм.
2012-10-04
АН -ЫН БИШ:
ЗА ЭХЛЭЭД Л НЭР ХҮНД ОЛЖ АВЧИХААД ДУНДААС НЬ ХАХУУЛ АВААД ЧИМЭЭГҮЙ БОЛЧИХОВ ДОО.бОЛОХГҮЙ БҮТЭХГҮЙ БАЙГАА БАРИЛГА ГАНЦХАН МАН-ЫН ГИШҮҮД Л БАЙГААД БАЙНА УУ? АН-ЫН ГАНЦ Ч ХҮНИЙХ БАЙХГҮЙ Л БАЙНА УУ
2012-10-03
иргэн:
Монголын нийгмийг ингэж хиртүүлж гажуудуулсан МАХН МАН-ы удирдлагыг бүгдийг нь дүүжилсэн ч багадна. Монгол хэлэнд МАН гэж их бузар хараалын үг болгож хэрэглэмээр юм.
LOVE IN MONGOLIA:
Mongol orond uurchilult shinchilel hiih tsag ni bolson vnheer shudrga es gedegiig togtooj yu hj chaddaga haruulax xeregtei.Aivilgaltai temtsex gazarch gesen ajilaa sn xiij bulai nuxudvvd.n bulxaig ilchlex xeregtei.Minii MONGOL orond shudrga es togtoj bvx ard irged ni tegsh erxtei jargal dvvren amidrax tsag irne gedeg bi itegdeg.
2012-10-03
LOVE IN UB:
Mongol orond uurchilult shinchilel hiih tsag ni bolson vnheer shudrga es gedegiig togtooj yu hj chaddaga haruulax xeregtei.Aivilgaltai temtsex gazarch gesen ajilaa sn xiij bulai nuxudvvd.n bulxaig ilchlex xeregtei.Minii MONGOL orond shudrga es togtoj bvx ard irged ni tegsh erxtei jargal dvvren amidrax tsag irne gedeg bi itegdeg.
2012-10-03
Cg:
Mash sain. Bn hudaldan avsan irged avsaa zahialj bgaatai ylgaaa gvi hyanaltgvi zovshoorolgvi barih gol shaltgaan hymd materialaar hiij ugsarch tsutgaj dald ajiluudiig duusgaad il ajiluud. Bol bvr. Shaardlaga hangahgvi haluun hviten bohiriin agaarjuulalt geed 3 honogiin nasgvi shugam hooloi krant dvvsh chiigend idegdsen balgasuud shvvdee daraa ni. Hahuulaa batbold me enhbold geed zartai hulgaichuud huvia hvleegeed suuj baidag bailgvi
2012-10-03
Барилга барьна зөвшөөрөл авна гэдэг чинь авилгалын сүлжээ байгаа ш дээ . Тэр тусмаа цахилгаан .дулааны техникийн нөхцөл олгох зөвшөөрөл чинь тус бүрдээ 200-350 сая төгрөг гэж байгаа ш дээ .УБ хотод дулаан холболт хийх зөвшөөрөл бол бүр үнэтэй гэж байгаа .УБ хотын дулаан үүсгэвэрийн хүчин чадал аль хэдий дууссан . ДЦС-уудын дулаан хангамжийн тоноглол аваарын нөөцгүй болтол нь дулаан холболтын зөвшөөрөл олгоод байгаа ш дээ
2012-10-03
Hdyd:
Hamgiin gol. Ni. Armatur buyu hiitsiig ni. Sudlah heregtei betonii tsaana 22 baih yostoi tomor 12 oor ch hiisen bgaag vgvisgehgvi hujaagiin hog par arjaatar niilvvleed tsutgasan armotur Herglesen bsan tohioldol zindoo shvvdee 1 2 baliin chichirgeend shuud. Hulraad unana
2012-10-03
zochin:
enethegtei yamar surguuli baidag bainaa.., neeh muuhai hymyys baidgiinshdee yamar ineedtei um bolood bainaa, ted chin bas ih ayultai ulsuud shdee...zalitai.,za za yu ch heleh vedee
2012-10-03
i:
Huuramch zuvshuurultei buh barilgiig nuraaj ezdiig n shorond hiij ene niigmiig neg tsevershuuleh tsag n bolsoon!!!
2012-10-03
хаууль:
Бүү сүржэгнэцгээ хахуулиа аваад наад барилга чинь босч л таараа. Монголын хууль 3 хоног
2012-10-03