Улсын бүртгэлийн газрын дарга нар сургалтад хамрагдана
“Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд Улсын бүртгэлийн байгууллагын оролцоо” сэдэвт сургалтыг маргааш эхлэх гэж байна. Хоёр өдрийн турш үргэлжлэх уг сургалт нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас Аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдах юм. Сургалтад орон нутаг дахь Улсын бүртгэлийн газар, хэлтсийн дарга, Иргэний бүртгэлийн тасгийн дарга нарыг хамрагдана. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ