
Улаанбаатарын утааны улирал эхлэх гэж байна. Их хотын агаарын бохирдлын 60 хувийг эзэлдэг гэр хорооллын яндангийн утааг багасгах зорилгоор өнгөрсөн нэг жилийн хугацаанд 70 мянган өрхийг бүрэн шаталттай “Өлзий” зуухаар хангасан. Мөн “Цэвэр агаар” төсөлд хамрагдсан айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний үнийн хөнгөлтөд хамруулсан байна. Төслийн ажил одоо ч үргэлжилж байгаа.
Саяхан Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо шинэ бүрэлдэхүүнээр хуралдсан байна. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад энэ онд улсаас 93 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд холбогдох яамдын төрийн нарийн бичгийн дарга нар чиглэлийнхээ дагуу ажиллах үүрэг зорилтоо тодорхойлов.
Харин Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга Г.Энхтайван нанотехнологийн эринд аль өнгөрсөн зууны үеийн шинийг санаачлагч Готовдоржийн зуухны тухай эргэн санагалзсан нь хорооныхныг гайхшруулав. Монгол Улсын стандартын асуудлыг цаг үеийн алхаатай уялдуулан шинэчлэх ажлыг шууд хариуцах ёстой Г.Энхтайван дарга хэл амтай томилгооныхоо ажлын гарааг ингэж эхэлбэл Улаанбаатарын утааны эсрэг тэмцэлд саад болж мэдэхээр байна. Малын эмчийн сэтгэхүйгээр бол Готовдоржийн зууханд хөрзөн түлэх тохиромжтой гэнэ.
Ш.Алтан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ