Автотээвэр хил, гааль дээр саатжээ

img

Урд хөршийн Эрээний боомтод их хэмжээний зам, барилгын материал ачсан автомашины цуваа цөөнгүй хоног саатаж байна. Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам нэгэнт цаашилсан цаг тул хот, хөдөөгүй барилгын ажил ид өрнөж, Улаанбаатарт зам засварын ажлаа дуусгахын тулд компаниуд эрвийх дэрвийхээрээ хөдөлж байна. Захын жишээ гэхэд “Трансгейт” ХХК-ийн битум ачсан хүнд даацын найман машин хил, гааль дээр саатжээ. БНХАУ тунхагласны баяр аравдугаар сарын эхний өдрүүдэд тохиосон тул хоёр улсын хил дээрх 13 боомтын ажиллагаа зогссон. “Монгол, Хятадын боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” хэлэлцээрийн дагуу урд хөрш уламжлал ёсоор хилээ хаадаг учраас ачаа бараагаа урьдчилан зохицуулах арга хэмжээг урьд жилүүдэд авч байжээ. Гэсэн ч ГЕГ-ын дарга Д.Цэвээнжав энэ жил огт санаа тавьсангүй. Амралтын өдрүүдийг тооцвол Замын-Үүдийнбоомтын автотээвэр бараг долоо хоног саатаж, харин төмөр замын тээвэр олон улсын цагийн хуваарийн дагуу явагддаг учраас хаах боломж байдаггүй. Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ууганбаяр:
би энэ мэргэжлээр сурдаг та бүхэндээ 100 жилийн мэндийг хүргъе
2012-11-23
çî÷èí:
ÃÅÃ-ûí äàðãà Öýâýýíæàâûã ÿàðàëòàé ñîëèõ õýðýãòýé. Òýð ªìíºãîâü àéìãèéí Õ¿ðìýí ñóìûí íóòãààð øèíý õèëèéí áîîìòûã õÿòàäóóäàä íýýæ ºãºõ ãýýä íîéð õîîëã¿é ç¿òãýæ áàéíà.
2012-10-04
иргэн:
Цэвээнжав даргыг өөрчлөх цаг болжээ
2012-10-04
MAN um chini AN bodlogyg bolood ajlyg hezeech demjihgui uurchluuch. Er ni mash ih MAN huneer yamdad bodlogoo bariulj bna shuu
2012-10-04