Сүү үйлдвэрлэгч компаниуд зөрчлөө арилгахаар боллоо

img

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь өнгөрсөн долоо хоногт хийсэн хэвлэлийн бага хурлаараа сүү үйлдвэрлэгч компаниуд хуурай сүүгээр найруулсан сүүгээ “үнээнийсүү” хэмээн шошголон зарж байгаа асуудлын талаар хөндөж, хэрэглэгчдийг хуурч байсан “АПУ” ХК, “СҮҮ” ХК, “Монфрэш сүү” ХХК зэрэг компаниудад 10 сая төгрөгийн торгуулийг тавьсан талаар олон нийтэд мэдээлсэн билээ. Тус газар нь 2009 оноос эхлэн бүтээгдэхүүнийхээ сав баглаа боодлын шошгололтыг холбогдох хууль тогтоомж, стандартад нийцүүлэх тухай улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлж,  2010-2011 онуудад гүйцэтгэлийн хяналт шалгалт хийж зөрчил дутагдал нь хэвээр үргэлжилж байсан зарим аж ахуйн нэгжүүдэд захиргааны шийтгэлийн арга хэмжээ авч байсан. Дээрх арга хэмжээний дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын удирдлага сүү үйлдвэрлэгч компаниудын төлөөлөлтэй уулзаж тэдний ажил байдал, хүндрэл бэрхшээлийн талаар санал сэтгэгдлээ солилцож хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж хуульд нийцэж ажиллах талаар харилцан ойлголцолд хүрлээ. Ингэснээр зөрчил гаргасан сүү үйлдвэрлэгчид ирэх сарын нэгний өдрөөс зөрчлөө арилган нэрийн бүтээгдэхүүнээ худалдаанд гаргах боллоо. Г.Болор  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
magnaid bayar hurgeye.Hamagiin sain holitsgui suu...Shine suu l bdag yumda
2012-12-18
Hun:
Tsatsargana l geed bdag urdaas orj irdeg sirop bgaa shuu
2012-10-05
магнай сайн бн шүү. Энэ эрчээрээ яваарай
2012-10-04
Magnai odoo barilgiin konpaniuudiin davraltiig darach. Zogsoolgui baishin bariad dund ni hedheng bariad 25 sayar zarj baina. Iim shudarga bus yum baij bolohgui bizdee. bodit unelgee bol hedhen tsaas baih yoztoishuudee, uuniig hazaarlaj yaduu ard tumnee huuli busaar deereklhej baigaag zogsoogooch
2012-10-04
Boldoo:
Magnai shine deeree zorigtoi bainaa
2012-10-04
çî÷èí:
Ñ¿¿ ÕÕÊ-èéí òàðàã ñ¿¿í äýýðõ ¿éëäâýðëýñýí îí ñàð ºäðèéã õ¿íèé í¿ëýíä õàðàãäàõã¿é öààñíû ºíãºòýé àäèë áè÷äýã òóë õóäàëäàí àâàã÷èä õóãàöààã í¿íäé øèë õèéæ áàéæ õàðäàã Èéìýýñ ººð òîä ºí㺺ð áè÷¿¿ëýõèéã ÌÕÃ, تÕà àíõààðàéðàà. ªªÐÑĪª ÷ àíõààð õóãàöàà õàðàãäàõã¿é áîëîõîîð õóäàëäàí àâàã÷ òýð áîëãîí àâàõã¿é ø¿¿ äýý
2012-10-04
Setgel bolood zutgel baival ard tumnii tuluu ajillaj bolohiig haruulj bna, bayar hurgiee
2012-10-04
PUUJEE:
MAGNAI ALAAD OG. ARD CHIN BI BNA .
2012-10-04
Магнайд баяр хүргэе. Одоо хувийн телевизийн захирал Ч.Даваабаяр гэгч улсын төсвөөр санхүүждэг үндэсний олон нийтийн тв-ийн захрилын албан тушаалыг мөнгөөр худалдаж авсан хэргийг АТГ-тай хамтран шалгаарай. Энхбаярын бууны нохой байгаа юм.
2012-10-03
монгол:
МАГНАЙ ГЭЭД ЭНЭ ЗАЛУУД БАЯР ХҮРЬЕ? МАШ ЗӨВ АСУУДАЛ ХӨНДСӨН. ХУУРАЙ СҮҮГ ЯГ ЮУНААС ГАРГАЖ АВСАН СҮҮ ВЭ ГЭЖ ТОДРУУЛЖ БИЧИХ ХЭРЭГТЭЙ. Ж-НЬ: МОДНООС, УРГАМАЛААС, МАЛААС ГЭЖ. ДАРААГИЙН АСУУДАЛ НЬ УНДАА ҮЙЛДВЭРЛЭГЧИД. ЯГ ЮУГААР ХИЙЖ БАЙГАА ВЭ ГЭДГИЙГ ШОШИГО ДЭЭР ТОДОРХОЙ БИЧИХ. ХУУРАЙ СИРОП НАЙРУУЛЖ УУ, ӨТГӨН ПОМАД НАЙРУУЛЖ УУ, ЦЭВЭР ТҮҮХИЙ ЭДЭЭС ҮҮ ГЭДГИЙГ. 3-РТ: ИМПОРТОРТООР ОРЖ ИРЖ БАЙГАА БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД ЯЛАНГУЯА ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ШОШИГИЙГ МОНГОЛ ХЭЛ ДЭЭР БИЧҮҮЛЭХ. ГАДНЫ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ШААРДЛАГА СТАНДАРТ НЬ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОРЦЫГ МАШ ТОДОРХОЙ БИЧДЭГ. ТЭГВЭЛ БИД Ч ГЭСЭН СОНГОЛТ САЙН БОЛНО.
2012-10-03