
Саналын хуудсын 97,03 хувийг тоолсны дараа тэрбумтан Бизина Иванишвилийн “Гүржийн мөрөөдөл” гэдэг сөрөг эвсэл сонгуульд намын жагсаалтаар 55%-ийн саналаар тэргүүлж байна. Харин одоогийн ерөнхийлөгч М.Саакашвилийн нам 40,27%-ийн санал аваад байна.
Одоогийн байдлаар 3766 хэсгээс 3,59 мянган хэсгийн (нэмэх нь 64 тусгай хэсэг) саналын хуудсыг тоолоод байгаа ажээ.
Санал тоолсон урьдчилсан мэдээгээр, парламентын сонгуульд Иванишвилийн эвсэл нэг мандаттай тойргоор хууль тогтоох хуралд 38 суудал, Саакашвилийн талынхан 35 суудал авчээ. Нэг мандаттай бүх 73 тойргийн урьдчилсан дүнг Гүржийн сонгуулийн төв комиссын сайтад таввьсан байна.
Гүржийн парламентын сонгуулийн дүнгээр 150 депутат сонгох бөгөөд тэднээс 77-гий нь намын жагсаалтаар, 73-ыг нь нэг мандаттай тойргоор сонгох юм. Сонгуульд хоёр эвсэл болон 14 нам оролцжээ. Парламентад улс төрийн намуудын орох сонгуулийн босго нь 5% юм.
Сонгогчдын ирц 61% байна.
Гүржийн парламентыг дөрвөн жилээр сонгодог юм. Дараа жил ерөнхийлөгчийн сонгуулийн дараа тус оронд нийгэм-улс төрийн байгуулал өөрчлөгдөж, ингэснээр парламент, засгийн газар, тухайлбал ерөнхий сайд нэлээд илүү бүрэн эрхтэй болох юм.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ