Хэвлэлийн хүрээлэнд
11.00 цагт Монгол, Оросын найрамдлын 100 жилийн ойг тохиолдуулан ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд В.В.Самойленко болон Новосибирск мужаас Монгол улсад хүрэлцэн ирсэн амбан захирагч В.А.Юрченко нар мэдээлэл хийнэ.
Үндэсний мэдээллийн төвд
12.00 цагт Монголын оюун ухааны академийн захирал, Ой тогтоолтын Олон улсын мастер Х.Хатанбаатар “Цээж бодолт”-ын дэлхийн аварга, ой тогтоолтын олон улсын аварга Т.Мягмарсүрэн нар амжилтынхаа талаар мэдээлэл хийнэ.
"Монгол ньюс" мэдээллийн төвд
11.00 цагт “Монгол, Германы гүүр” төрийн бус байгууллагаас Германы боловсролын үзэсгэлэн яармаг болохтой холбогдуулж хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.00 цагт Гавьяат жүжигчин Л.Жанчивдорж агсны хүү кино найруулагч, жүжигчин Ж.Жамъянсүрэн бөөрний архаг дутагдалд орсон тул уран бүтээлчид хамтарч “Нэгэн нарны дор” хандивын тоглолт хийх болжээ. Энэ талаар ДБЭТ-ын дуучин Ө.Уянга, найруулагч Ж.Сэнгэдорж нар мэдээлэл хийнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ