Сонгуулийн үнэ

img

Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгууль арваннэгдүгээр сарын 21-ний өдөр болно. 2012 оны ээлжит сонгуулийн СЕХ-гоор дамжуулан санхүүжигдэх зардлын хэмжээг таван тэрбум 206 сая 20 мянга 836 төгрөг төлөвлөснөөс УИХ-аас 6,6 тэрбумаар баталсан.  Дээр дурдсан нийт зардлын 3679,4 сая төгрөгийг СЕХ-ны төсвөөс, 116,3 саяыг УИХ-ын сонгуулийн зардлын үлдэгдлээс санхүүжүүлэх юм байна. Сонгогчдын саналын хуудас хэвлүүлэхэд зориулан орон нутгийн төсөвт тусгагдсан 1410,3 сая төгрөгийг СЕХ-ны төсөвт төвлөрүүлж, хуулийн дагуу орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх бусад зардлыг батлагдсан төсвөөсөө гаргахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгажээ. Нийт нэг сая 839 мянга 849 сонгогчийн саналын хуудаснаас гадна таван хувийн нөөцийг нэмж хэвлэх юм. Санал тоолох 2500 автомат машины ажиллагааг шалгах туршилт болон сургалтын хуудас шаардлагатай. Дээр нь сонгуулийн автоматжуулсан системийг хэрэглэхтэй холбогдон 1,6 саяыг төсөвлөжээ. Сонгуулийн тоног төхөөрөмж, саналын хуудсыг 21 аймагт нисдэг тэргээр хүргэх ба буцаан татаж авна. Санал тоолох, дүн гаргах 1326 иж бүрдэл техник хэрэгслийг аймгийн сонгуулийн хорооноос 340 салбар хороонд хүргэж, буцаан татна. Санал авах, тоолох машины бүхээг хийнэ. Хөдөлбөл хөлс учраас энэ бүхэнд 422 сая 400 мянган төгрөг зарцуулах ажээ. Мөн албан томилолт болон сум, дүүрэг, хэсгийн хорооны гишүүдийн семинарын зардалд  200 сая шахам төгрөг орох нь. Хууль тогтоомж сурталчлах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэхэд мэдээж мөнгө хэрэгтэй. Радио, телевиз, сонин хэвлэлээр явуулах сонгуулийн хууль тогтоомжийг сурталчилсан, сонгуульд оролцохыг уриалсан реклам сурталчилгаа, сонгогчдын нэжрсийн жагсаалтын маягт хэвлүүлэхэд 60 сая гаруй төгрөг шаардагдах юм байна. Цаашилбал байгалийн гэнэтийн аюул, халдварт өвчин гэх мэт бэрхшээлээс болж зам хаагдах, холбоо тасрах, хөл хорио тогтоох зэрэг урьдчилан төлөвлөөгүй зардал гарахыг бас үгүйсгэхгүй. Үүнд ч 200 сая төгрөг нөөцөлсөн байна. Дахин санал хураалт явуулахыг хэлж мэдэхгүй ч хийсч ирэх нигууртай. Эдгээр нь орон нутгийн сонгуулийн шууд зардлын үнэ хөлс. Харин сонгуулийн үнэ цэнэ гэвэл хэмжээлшгүй их билээ. Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ