Эко элч гишүүний өрөөг "нэгжсэн" нь

img

Шууд.эм эн сайтын "нэгжлэг" булангийн энэ удаагийн дугаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн ажлын өрөөнөөс уншигчиддаа хүрч байна. Байгаль орчин бохирдож, монголчуудын  уух ус, амьсгалах агаар бохирдож буйд ихэд санаа зовнидог эрхэм гишүүн Төрийн ордон дахь  455 тоот өрөөндөө “Эко элч”, “Эх орны дархан аварга” зэрэг  олон арван өргөмжлөл, цомыг эгнүүлжээ. Тэрээр "Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай" хуулийг боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулсан нь иргэдийн талархлыг хүлээсэн. Үүнийг  нь Монголын байгаль орчныг хамгаалах нийгэмлэгээс өндрөөр үнэлж,  байгаль орчны шилдгүүдийг шалгаруулах “Эко элч-2011” шагналаар урамшуулсан байна. Түүнчлэн “Зууны мэдээ” сониноос эх орон, тусгаар тогтнол, газар шорооныхоо төлөө үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж ирсэн  төрийн түшээдэд олгодог  “Эх оронч түшээ” цомын эзнээр хоёр ч удаа шалгарч байжээ. Б.Бат-Эрдэнэ гишүүн энэ шагналынхаа тухай хэлэхдээ “Эх орон, газар шороо, тусгаар тогтнолынхоо төлөө,  хууль тогтоох, шийдвэр гаргах түвшинд ажиллах бололцоог нутгийнхан маань надад олгосон. Төрд  ажиллах хугацаандаа хийсэн ажил, зүтгэсэн зүтгэлийг минь  олон түмэн минь анзаарч, дэмжиж Эх оронч түшээгээр тодруулсанд баярлаж явдаг. Монгол түмэн, үеийн үедээ эх орон, газар шороо, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж ирсэн. Өвөг дээдсээс өвлөж авсан эх орон, газар шороо, тусгаар тогтнолоо үр хойчдоо өвлүүлж өгөх үүрэг та бидэнд үлдсэн” гэдгийг онцолсон. Тиймээс түүний  олон арван зорилгуудын хамгийн эрхэм нь эх орон, тусгаар тогтнол, байгаль орчноо хамгаалах гэнэ лээ. Монголчуудын тахин шүтдэг Бурхан халдун уулынхаа зургийг хоймортоо залж, хажууханд нь  үндэсний хувцсаар гоёсон өөрийн хөрөг болох гар урлалын бүтээлээ зэрэгцүүлжээ. Байгалийн гаралтай цай уухыг эрхэмлэдэг тэрбээр элдэв брэндийн үзэг хэрэглэдэггүй юм байна. Хаяа эхнэрийнхээ гарын хоолыг Төрийн ордонд авчруулж хооллодог. Ханын шүүгээнийнхээ баруун хэсэгт байгаль орчноо хамгаалах чиглэлийн судалгаа ном бүтээлийг эгнүүлсэн  бол зүүнд нь Далай ламын зураг, арц хүжийг байршуулсан байна Samsung маркийн гар утас хэрэглэдэг. Хэрэглэхэд хялбар болохоор нь сонгосон гэнэ. Энэхүү амьд цэцэгсийг төрийн түшээгээр сонгогдсон анхны жилээ  авчирч өрөөндөө байршуулжээ.  Цэцэгнүүд эрхэм  гишүүний  сэтгэлийг сэргээж, ажиллах урам зоригыг өгдөг гэнэ шүү. Байгаль орчинд ээлтэй түшээдийн нэгт зүй ёсоор тооцогддог түүнд  Тул хамгаалах нийгэмлэгээс энэхүү шагналыг олгожээ. "Монголчуудын байгаль хамгаалах уламжлал", "Шинэ монгол" зэрэг номыг сүүлийн үед уншиж байгаа гэнэ. Н.Түвшин Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

saihan durak shyy
2012-10-07
fgghfg:
DAVGAVDORJ AVARGIIG MONGOL ULSIIN YERENHIILEGCH BOLGOVOL MONGOL ULS EMHENDEE OROJ AVILGAL HEEL HAHUUL BAIHGUI BOLOH HOGJINO OO IREEDUIN MONGOL ULSIIN YERUNHIILEGCH DAGVADORJ SHUUU
2012-10-07
anhni olympiin avarga boh bh bsan daa. hundelj yvdag shuu avargiigaaa
2012-10-06
Boh sonirhogch:
Hundelj yawdag boh. Jinhene ih awarga. Sain toriin tushee. Baga bhiin l Bat-Erdene awarga gl. Suuld Tsagaan sariin barildaand uneheer unen huchtei awarga gdgee haruulsandaa
2012-10-05
R:
Joohon bhaasa l meddeg bsn bolhoor jinhen mgl saihan er hun gej itgej hundeldeg blaa getel yasan tsagaan sariin barildaand hed turuulj bilee record togtooh geed noynii buh tsarailaad baahan hudlaa avj shidej tsirkiin uzuulber uzuuldeg dee bi neeh buh muh uzdegguilde ternees hoish l ee avarga mini hairan saihan ner hund gej umnuus n haramsaj bilee
2012-10-05
Erdenetugs:
Shaanii biznesee zogsoo Mangar buh uu
2012-10-04
Sain buh saihan zaluu, Tehdee hentiichuudiin ajil amidrald hereg boloh hun iluu hergtei bainaa
2012-10-04
Chi eruul biz nerteigeer ni dagvadorjiig eronhiilogch bolgoe thuu
2012-10-04
Ee dee:
Ugni ih l hundetgdeg blaa daanch MAH d orood MAH s omno mongol hun mongol uls bgagui geh uhaanii yum yariad ehelsniig ni bodhoor...
2012-10-04
Boh hun yum bol chaddag ajlaa hiih yostoi.getel heree medehgui uls tord uzeed yah yum bilee!avarga ta ard tumni hari hundetgelig ashiglan tom tom mongo unagasan.odoo bolson,uls toroos zaigaa tavij og!medleg chin dutaj bna hulhi huulin doktoroo!
2012-10-04
Avargadaa amjilt husie
2012-10-04
Negjih barih ch geh shig yamar doligonuur setguulch be?
2012-10-04
Ерөнхийлөгч болвол яасан юм бэээ
2012-10-04
цээгий:
hi taniig demjij yavdag shuu amjilt huse. erunhiilugch iim l hun baival zugeer gej boddog. baigal orchnoo hairladag
2012-10-04
Chi eruul biz nerteigeer ni dagvadorjiig eronhiilogch bolgoe thuu
Сайн ажиллаарай:
огт юм хийхгүй биш. Хийж байгаа гэж ойлгодог. Улас сайн ажиллаарай
2012-10-04
Avarga:
Za da, saihan avarga, saihan er. Baigalia gesen setgeltei ni sain. Harin ulsiinhaa ediin zasagt nermees bish, nemer boloh l ajil hiigeesei de.
2012-10-04
zorigoo n:
hi bi huvidaa demjihgui ba hentiin guriliin uildver haana ba hentiichuudiin ami amidtal ni bolj baisan
2012-10-04
Зочин:
Сайхан хүн шүү. дэмждэг шүү. амжилт аз жаргал хүсье. сайхан сурвалжлага болсон бна
2012-10-04
Аваргадаа:
Аваргадаа нутаг усаа хайрлаж явдагт бид үнэхээр дэмжиж талархаж байна шүү. Та өшөө олон зүйлийг хийгээрэй. Ард түмэн таньд хайртай.
2012-10-04
zochin:
amjilt huseye. anh ih hurald orohod chini chamlaj suulaa. odoo harah nee bolomjiin ajillaj bn. eh oron. gazar shoroo uul usnihaa tuluu sanaa tavij yavaarai. dan gants Hentii bish shuu. ug ni naad ardin namaasaa holdoh heregtei dee bodoj uzvel zohiltoi met.
2012-10-04
Avraga tand mongoliin tuluu hiih ajil mash ih baigaa shuu
2012-10-04
mongol erchuudiin sor bolson hun
2012-10-04
gde vodka?
2012-10-04
Otgoo:
Gishuunee tanidaa bayaraldag shuu eh oron uul us baigal delhiihee toloo temtseg baigaa ni ard tumeniiheetoloo ur hoichdoo uleed mash tom gavya shuu. saya Ouytoloin gereeg shinchileh huulias uhirsan busad gishuudees ichij bna avraga mini taa tuushtai temtej ter teneg gereeg erguulne shuu buh ard tumen taniig demjij baigaa gedegt itgeltei bna uunii toloo bugdeeree jagsaal tsuglaan suult hiisench yaadag uym tegvel bi hamgiin turuund ochino
2012-10-04
Очироо:
Аварга ерөнхийлөгч болвол зүгээр юм биш үү. харахад сайхан Монгол эр хүн, үндэсний үзэлтэй, газар нутаг эх орондоо үнэнч, хэт намчирхаад цөөхөн Монголчуудаа хувааж, яллаад байхгүй, муу эр Монгол төрийн наадамд 10 түрүүлээд, төрийг 12 жил түшилцэнгүй байх шүү. Дээр нь сүүлийн үед үг хэл, боловсрол бодрол нь их л зөв төлөвшисөн юм шиг санагддаг. энэ бол хоймор нутгийн нэгэн залуугын л саваагүй бодол эрэгцүүлэл шүү
2012-10-04
Урт нэртэй хууль:
Урт нэртэй хууль батлуулсан. Хэрэгжүүлэхгүй байхаар хууль батлуулах ямар хэрэг байна аа
2012-10-04
Amjilt husyee tanid
2012-10-04
n:
Saihan hun . Hyatadiin erliiz hurliizuudaas eh ornoo hamgaalah uuregtei shuu
2012-10-04