
Аравдугаар сарын 4-ний энэ өдөр манай гаригийн түүхэнд ямар үйл явдлууд онцлогдон тэмдэглэгдэж үлдсэнийг дурдая.
- 1227 оны энэ өдөр Мароккогийн халиф Аль Адилийн амийг хуйвалдаанаар хөнөөжээ.
- 1363 онд дэлхийн түүхнээ томоохон тэнгисийн тулаануудын нэгээр тэмдэглэгдсэн Поянгийн тулалдаан хятадад болжээ.
- 1636 онд Шведийн арми Ариун Ромын эзэнт гүрэн болон, Саксонийн вант улсуудын хамтарсан цэргийг Виттстокийн дэргэд бут ниргэжээ.
- 1830 онд Бельгийн вант улс Нидерландаас салан тусгаарлав
- 1853 онд Турк Оттоманы гүрэн Оросын эзэнт гүрэнд дайн зарласнаар Крымийн дайн эхэлжээ.
- 1940 онд Адольф Гитлер болон Бенито Муссолини нар уулзаж холбоотны гэрээ хийжээ
- 1943 онд АНУ-ын арми Соломоны арлуудыг чөлөөлөв
- 1957 онд ЗХУ Спутник-1 хиймэл дагуулыг сансарт амжилттай хөөргөв
- 1963 онд Куба болон Гаитид Флора хар шуурганы улмаас 6000 гаруй хүн амиа алджээ
- 1966 онд Их Британиас салж тусгаар тогтносон Африкын Басутоланд нэрээ Лесото хэмээн сольжээ.
- 1983 онд Ричард Нобл Невадагийн элсэн цөлд “Thrust-2” тийрэлтэт хөдөлгүүрт машин жолоодож газрын газаргуу дээрх хурдны рекордыг цагт 1019 км болгон шинэчлэн тогтоожээ.
- 2001 онд ОХУ-ын Ту-154 онгоц Укрианы S-200 пуужингийн тэнэсэн суманд оногдож Хар тэнгист унаснаар онгоцны багийнхан болон зорчигчид нийлсэн 78 хүн амиа алдсан байна.
- 2003 онд Израйлийн Хаифа хотод амиа золиослогч бөмбөг дэлбэлсний уршгаар 21 хүн амиа алдаж, 51 хүн шархадсан байна.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ