Сургуулиудын ойролцоох автозамуудад тэмдэг, тэмдэглэгээ хийж эхэллээ
Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байхад хэд хэдэн хүүхэд зам тээврийн ослын улмаас эрүүл мэнд, амь насаараа хохирсон хэрэг гарсан. Нийслэлийн боловсролын газраас хийсэн судалгаагаар автозамтай ойролцоо байрладаг 80 гаруй сургууль байдаг байна. Тиймээс зам тээврийн осол гаргах магадлал өндөр байдаг сургуулиудын ойролцоо тэмдэг, тэмдэглэгээ, хурд сааруулагч хийж эхэлсэн байна. Тухайлбал, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 46 дугаар сургуулийн оролцоох автозамын тэмдэг, тэмдэглээг хийжээ. Мөн энэ ажлын хүрээнд Чимэд-Осорын гудамж, 65 дугаар цэцэрлэгийн зүүн замд, 3, 4 дүгээр хороолол, "Танан" хүнсний захын урд зам, Төмөр замын цагдаагийн хэлтсийн зүүн замд Хасбаатарын гудамж, 13 дугаар сургуулийн арын замд, 19 дүгээр сургуулийн хойд зам, "Энхжин" худалдааны төвийн урд замд, Сүхбаатар дүүргийн долоон буудлаас 32-ын тойрог зэрэг нийт 12 замд хурд сааруулагч хийх юм. Үүнээс найман замд хурд сааруулагч хийгээд байгаа юм байна. Д.Цэцэг




Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ