Сэлбийн гүүр хүртэлх замын хөдөлгөөнийг хязгаарлана
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Дамбадаржаагийн Цагдаагийн постоос Дамбадаржаагийн эцэс хүртэлх 1.6 км авто замыг шинэчлэх ажил ид өрнөж байна. Энэхүү зам шинэчлэлтийн ажлыг "Баткубик" ХХК гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажиллаж байгаа юм.
Уг замд далангийн дүүргэлт хийхээр маргааш орой 22.00 цагаас эхлэн энэ сарын 08-ны 22.00 цагийн хооронд Дамбадаржаагийн постоос Сэлбийн гүүр хүртэлх 450 метр замын хөдөлгөөнийг хязгаарлахаар болсон байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ