Кино үйлдвэрийн замыг өнөөдрөөс хаана
Жуковын хөшөөний буцаж эргэдэг уулзвараас Кино үйлдвэрийн урд талын буцаж эргэдэг уулзвар хүртэлх 480 метр авто замын урд талын урсгалыг өнөөдөр 22.00 цагаас эхлэн хаахаар болжээ. Энэ сарын 11-ний 07.00 цаг хүртэл хаах тус замын хэсэгт борооны ус зайлуулах шугам, цахилгаан ба холбооны сэтэлгээ, хоёр үе асфальтбетон хучилтын ажил гүйцэтгэх юм. Энэхүү авто зам шинэчлэлтийн ажил "Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр он дамжин хэрэгжүүлэх Зүүн 4 замын уулзвараас тролейбусны эцэс хүртэлх 4.5 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд хийгдэж байгаа юм. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ