Honeymoon хамтлаг сэтгүүлч хүргэнтэй болжээ
Охидын цөөхөн хамтлагууд дотроос өөрсдийн гэсэн стиль, имидж дуу хоолойгоороо ялгарч чадсан хамтлаг бол яахын аргагүй HONEYMOON. Тэд залуусыг байлдан дагуулж чадсан хэд хэдэн сайн уран бүтээлтэй. Уран бүтээлээ туурвиад удаагүй байгаа ч цахиур хагалж чадна гэдэгт нь найдах хүн олон.
Тэгвэл олон залуусын хайрыг татсан энэ охид дундаас Чимка нь амьдралынхаа ханиар сэтгүүлч залууг сонгожээ. “Шинэ дэлхий” телевизийн спортын сэтгүүлч О. Тэмүүжинтэй үерхээд найман жил болсон байна.
Харин тэд өнгөрсөн жилийн 11-р сарын 8-нд хөөрхөн охинтой болжээ. Охиноо Нинжин хэмээн нэрлэжээ. Харин тэд маргааш буюу билэгт сайн өдөр шинэ байрны найраа хийх юм байна.
Хүүхэд төрүүлж, өсгөх гээд завгүй байсан ч Чимка бүсгүй хажуугаар нь гоо сайхандаа ч анхаарч, өглөө эртлэн босч гүйх гэх мэт их хөдөлмөрлөжээ. Өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө тэмүүлж яваа дуучин Чимкадаа аз жаргал хүсч, сайн дуучин, сайн ээж, сайн хань байхыг хүсэн ерөөе.




СЭТГЭГДЭЛ БИЧИХ