
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны Мөнгөний бодлогыг хэлэлцэж байгаад үдээс хойш 15.00 цаг хүртэл завсарлалаа.
Үдээс өмнөх хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Монолбанкны ерөнхийлөгчөөс “Ханшийг чанга, импортыг зөөлөн байлгаж хямралыг давах хэрэгтэй. Оюутолгой үйлдвэрлэл явуулж эхлээгүй байхад олимпийн медалийг Оюутолгойн алтаар хийсэн.
Энэ алтыг хэзээ яаж гаргасан юм бэ” гэсэн асуулт тавьсан. Үүний хариуд Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал уг алт хэрхэн гарсныг хэлж мэдэхгүй гэв. Гишүүн Н.Энхболд барилгуудын үйл ажиллагаа зогсонтой холбоотой нийлүүлэлт тасарч үнэ өсөх үү гэв.
Үүнд Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Барилгын асуудал яваандаа үнэд нөлөөлж магадгүй. Барилгын салбарт 800 гаруй тэрбум төгрөгийн зээл явдаг. Барилгын үнэд хөөс үүсэхээс санаа зовж байна” гэсэн хариултыг өглөө.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ