
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудын гүйцэтгэгчдэд барилга угсралтын ажлыг зогсоох акт хүргүүлжээ. Харин үйл ажиллагаагаа зогсоохгүй байгаа барилгуудад байцаагчийн актыг баталгаажуулахаар шүүхийн байгууллагад хандсан байна. Мөн бетон зуурмагийн 50 гаруй газарт зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудад бетон зуурмаг нийлүүлэхгүй байх албан шаардлага хүргүүлээд байна.
Тус газраас хийсэн судалгаагаар сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд 100 мянган айлын орон сууц барих зэрэг барилгажилтын ажил ихэссэнээс тэдгээрт ашиглагдах кран, барилгын өргүүр, лифт зэрэг өргөх байгууламжийн тоо жил бүр дунджаар 500-гаар нэмэгдэж байгаагийн хэрээр эрсдэл ихсэж, ажиллагсдын аюулгүй байдал алдагдахад нөлөөлж байна. Нийслэлд 2003 онд ачаа өргөх машин 800 орчим ашиглагдаж байсан бол энэ оны эхний есөн сарын байдлаар 5,8 дахин өсч, улсын бүртгэлд 4627 бүртгэгджээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ