Уртын дууч бүсгүй фото модель “болов”

img

Гурав дахь цомгоо гаргасан уртын дуучин А.Түмэн-Өлзий нэг хэсэг фото моделийн чиглэлээр эрчимтэй нь аргагүй ажиллажээ. Цомгийнхоо хавтас, зурагт хуудсыг чимэх зорилгоор авахуулсан түүний зураг фэйсбүүк хуудсанд нь тавигдсан бөгөөд үзэгч, сонсогчид ч сайн дуу, сайхан бүсгүй хоёрыг зэрэг магтаад бас л завгүй. Царайлаг, авьяаслаг бүсгүйн хувьд уртын дуунаас гадна поп дуу дуулах сонирхолтой бөгөөд өөрийгөө олон талаар хөгжүүлэхийг зорьж явдаг болохоор энэ ажил нь ихэд таалагдсан бололтой. Фэн залуус нь хүртэл түүнд “Мэргэжлээ буруу сонгосон юм биш үү. Зураг болгоныг чинь харсаар байгаад дурлах нь” гэж сэтгэлээ хуваалцаж, дуучны цахим хуудсанд үлдээжээ. Үнэхээр ч сайхан дуулахаас гадна стиль имижээ өөрчлөх дуртай А.Түмэн-Өлзий “Уртын дуучин гэхээр л манайхан үндэсний дээл хувцастай хүнээр төсөөлдөг. Гэтэл уран бүтээлч хүний хувьд, янз бүрийн хэв маягийг илэрхийлэх боломжтой шүү дээ. Би лав хэвшмэл загварт баригдах дургүй” гэж бодлоо хэлсэн удаатай. Тэрбээр ойрын хугацаанд бие даасан тоглолт хийхээр төлөвлөсөн бөгөөд урьд нь хамтарч цомог гаргаж байсан Э.Төрмандахтай дахин хэд хэдэн дууг хамт дуулах гэж буй юм байна. Юутай ч, уран бүтээлээс гадна фото чиглэлээр хүчээ сорьж, фэнүүдээсээ “Очки” үнэлгээ аваад буй А.Түмэн-Өлзий өдгөө ганц бие яваа гэсэн шүү. Р.Есүй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

OINO:
amjilt hvsiy goy duuldag bas goolhon shv
2013-03-06
aa:
aMJILT XUSE
2012-12-04
yuyuyyy:
amjilt husey duudee ih zan bitgii gargaj bgaarai
2012-10-10
zochin:
GOYO OHIN BNA TANILTSAYA GEVEL YAJ UULZAHUU GOYO D BISH URTIIN DUU DUULDAGT NI SHUU TANIIG HUNDETGESEN .......... DAJIGUI OHIN BNA TANILTSMAAR L BNA BI NAIZ OHINGUI GEVH NAIZ OHIN HAIJ BNA.KKKKKKKKKKKKKKKKKKKK
2012-10-09
uzegch:
amjilt huseye sain duuchin saihan ohin chi shuu
2012-10-09
?:
хотын хүүхэн болох гэж янз бүрээр л үзэж байна даа энэ хүүхэн. даан ч хөдөө маяг нь даравч далдайна гэдэг л байх юм даа гэж
2012-10-05
chi mine duugaa l duulaad yav da.Burhangui gazar bumba galzuurna gej yutai unen ug ve.
2012-10-05
ikh l huurhun haragdaad baigaan. boditoor n harj uzeegui.
2012-10-05
999:
urtiin duuchdiig tegj boddog tsag uye un gursun sh dee ter uzliig chini ali ert Shuranhai gdeg hamtlag halsan uuruu anhdagch bish shuu dee
2012-10-05
zochin:
Saixan emegtei. Amjilt xvsie
2012-10-05