
Соёлын тэргүүний ажилтан, дуучин Д.Намсрайноров “Сэвлэг шиг... Бүүвэй шиг” хэмээх өвөрмөц нэртэй шинэ цомог гаргаад удаагүй байгаа билээ.
1960, 1970-аад оны үеийн хит дууг сэргээж дуулсан тэрбээр шинэ бүтээлийнхээ энэ сарын 10, 11-нд болох тоглолтоороо нижгэр тэмдэглэх гэнэ.
Мэдээж хэрэг, тоглолтоосоо өмнө дуучин залуу хэд хэдэн дуундаа клип хийлгэж, үзэгчдийн хүртэл болгохоор өнгөрсөн зунжингаа л зүтгэсэн.
Одоо хайрын дуутай “Нийтийн дууны ханхүү” ямар бүтээл зэхсэнийг нь үзэгч, сонсогчид харахыг тэсэн ядан хүлээж байгаа сурагтай.
Р.Есүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ