
Баруун зүгийн нутгаар үүлшиж, нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 градус, Говийн бүс нутгаар 16-21 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. 16-18 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 градус дулаан, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ