Орхон аймгийн Засаг даргын хэргийг хэлэлцэнэ

Д.Оюунбат нь Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхээс түүний тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг нь хоёр жил хасч, 3,6 жилийн хорих ял оноосон юм.
Харин Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас Д.Оюунбатад холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн цагааатгасан.
Эл шийдвэрт хяналтын прокурор нь эсэргүүцэл бичсэнээр уг хэргийг Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болжээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ