Монголбанкны дэд ерөнхийлөгчийг томилно

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Монголбанкны дэд ерөнхийлөгчийг томилох, Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг томилох зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөнтэй холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагыг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэх  юм. Чуулганы нэгдсэн хуралдаан 12.00 цагт эхэлнэ

 Үүний өмнө  Хууль зүй, Эдийн засгийн байнгын хороод  нэр дэвшигчдийн асуудлаар хуралдана.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ