Генерал ялын тогтоолоо авсан байна
2008 оны сонгуулийн дараахь үймээнээр хүний амь үрэгдсэн хэрэгт холбогдсон цагдаагийн экс дарга нар болох Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, хурандаа Ш.Батсүх нарт 6.6 жил, хурандаа О.Зоригтод 5.6, дэд хурандаа Г.Ганбаатарт хоёр жилийн хорих ял оноосон.
Гэхдээ тэднийг Өршөөлийн хуульд хамруулснаар Ч.Амарболд, Ш.Батсүх нарыг 3.6 жил, хурандаа О.Зоригтод 2.6 жилийн ялыг тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Харин тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатарын хэргийн зүйл ангийг өөрчилж Өршөөлийн хуульд хамруулсан. Шүүхийн эл шийдвэрийг Ч.Амарболдын өмгөөлөгч Ж.Яринпил эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан. Уг гомдлыг өчигдөр давж заалдах шатны шүүхээс хэлэлцээд анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Тэгвэл экс цагдаагийн дарга нар давж заалдах шатны шүүхээс ялын тогтоолоо гардан авсан байна. Тэд дараагийн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй юм.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ