Цэнгээний газар, ресторануудыг камержуулна

img

Нийслэлд согтууруулах ундаагаар нийтэд үйлчилдэг ресторан, баар, караоке, дэлгүүрийнхний  төлөөллийг  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Э.Бат-Үүл өчигдөр хүлээн авч уулзлаа. Энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүдийн дунд давхардсан тогоор нийт 40 мянган шалгалт хийгдсэн тухай нийслэлийн Цагдаагийн газрын дарга хурандаа Д.Батжаргал хэлж байсан. Харин үйлчилгээ эрхлэгчид "Цагдаа, болон мэргэжоийн хяналтынхны шалгалт дарамт үзүүлэх хэлбэртэй байдаг. Ямар нэг тайлбар хийвэл, “та нар ирээдүйгээ архиар хордуулж байгаа” гэсэн дайрч, давшилсан үг урсан гардаг" хэмээн гомдоллож байв. “Монголын ресторан, баар диско клуб эрхлэгчдийн холбоо”-ны тэргүүн н.Мөнгөнцэцэг “Ресторан, баарыг гэмт хэргийн үүр уурхай мэт ойлголтоос салах хэрэгтэй байгаа юм. Хяналт шалгалтад манай холбооны төлөөллийг оруулж бид юун дээр алдаа гаргав гэдгээ мэдэж авах хэрэгтэй байдаг. Ийм нөхцөл байдал, хамтын ажиллагаа маш их дутагдаж байгаа" гэсэн юм. Харин Засаг дарга Э.Бат-Үүл “Бүх баар, рестораныг камержуулна. Иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс ийм алхам хийнэ. Энэ нь аль аль талдаа хэрэгтэй" гэлээ. Иргэн Н.Ганхуяг рестораны ажиллах цагийг тус бүрт нь үнэлчих хэрэгтэй юм. Урт хугацаагаар ажиллаж орлого олно гэж үзэж байгаа бол өндөр төлбөр төлөөд үйл ажиллагаагаа явуулахад болно гэсэн санал гаргаж байлаа. Нийслэлд хуулиар тогтоосон цагтаа хаадаггүй архи, шар айргаар үйлчилдэг аж ахуйн нэгжүүд олон бий. Уулзалтын төгсгөлд нийслэлийн Засаг дарга эдгээр бизнес эрхлэгчид эрх зүйн өнөөгийн орчныг хамтарч өөрчлөх, тэр болтол дээрх үйлчилгээг үзүүлдэг аж ахуйн нэгжүүд цагтаа хааж байх нэгдсэн ойлголтод талууд хүрлээ. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

GUEST:
Buur garajtai hamt camerjuulna geech
2012-10-08
chi nuuts huuhenteigee yavj bolohgui bolj bna uu kkkkkkkkkkkkkkkk
2012-10-07
зочин:
Удахгүй манай гэрийг камержуулах вий дэ.
2012-10-07
GUEST:
Buur garajtai hamt camerjuulna geech
GUEST:
BAT UUL GUIA SOCIALISM URUUGAA ULAM L DUHUUD BN UU UGUI U, DEER UED RESTORAND TAGNUULIINHAN SUUJ BAIDAG BAISAN GESEN TERUUN SHIG UM BOLOHNEE, HUNII ERH CHULUUU HAACHIV BAATAR GUAI
2012-10-07
chi nuuts huuhenteigee yavj bolohgui bolj bna uu kkkkkkkkkkkkkkkk
Chi bolohgui butehgui zuil hiigeegui hun alj huree talaagui bol chamaig hun harahaas uynd n aigaad baigaa uym be.
2012-10-07
Zuv shiidver baina er n gudamj talbai uilchilgeenii gazruudiig kamerjuulbal gemt hereg ilreh buurah Tsagdaagiin ajil irgediin amgalan taivan baidal geed buh zuild sainaar nuluulnu.Bat-uul dargiin ajild amjilt husie
2012-10-07
Camer-juulsan bar restaurantai uls haana bn, tiim gazar hen orj uilchluuleh ve? Hunii huviin erh choloo yah bolj bn aaa. Chamaig hen neg hun ajiglaad haraad bigaa gej bdohoor taivan suuj chadah uu? Sain bodoh l asuudal bn daa Bat uul dargaa!
2012-10-05
Mash sain baina kameriig tsagdaa, tv-iinhen hyanaj gemt herguudiig ilruuleerei.
2012-10-05
tsog:
Энэ орон сууцны доор байгаа кафе паб караоке-г хаагаачээ.Орон гэртээ амарч болохгүй юм. Пижигнээд эсхүл хиншүү үнэртүүлээд
2012-10-05
name:
BAR, tsengeenii gazruudiig sain turuljuuleh heregtei. Jishee ni: Tamhi tataj boldog bol mash undur tulbur tuldug, buh turliin hatuu zuulun sogtuuruulah undaagaar uilchildeg bol mash undur tulbur tuldug, shuniin 00 tsagaas hoish ajillah bol buur undur tulbur tuldug. Uunees gadna bas zuvhun shar airgaar uilchilgeg bol haritsangui bagatulbur tuldug ch gediimuu, tamhi tatuuldaggui bol bas haritsangui baga tulbur tuldug, mun shuniin 00 tsagaas ert haadag bol gehmetchilen.
2012-10-05
uilchilj bolno
2012-10-05
batuul uih gishuun bhda arhi tamhinii ezdiig umguuluud bsan:
kamerjuulah n mash zuw manaih shig zambraagui usbur uee arhi darsaar ulger duurail uzuulj bga uls oron algaa ynaa batuul darga
2012-10-05