П.Даш, Л.Алтангэрэл нар жирийн дэглэмтэй ангид хоригдож байна
ОБЕГ-ын дарга асан, генерал П.Даш, Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга Л.Алтангэрэл нарын өмгөөлөгч тэдний ялын тогтоолыг өчигдөр Нийслэлийн шүүхээс авчээ. Тэдний гомдлыг Нийслэлийн шүүхэд өнгөрсөн есдүгээр сарын 13-нд хэлэлцсэний эцэст анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зарим өөрчлөлт оруулсан билээ. Тодруулбал, П.Даш, Л.Алтангэрэл нарыг Эрүүгийн хуулийн 150.3, 263.2-т зааснаар гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй байна гэж үзсэн юм. Тэд өдгөө жирийн дэглэмтэй хорих ангид хоригдож байгаа юм. Харин Эрүүгийн хуулийн 263.2-т зааснаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад тэдэнд ял шийтгэл оногдуулсан нь буруу байсан тул шийтгэх тогтоолын 3, 4 дэх заалтаас Эрүүгийн хуулийн 263.2-оор ял шийтгэл оногдуулж Өршөөл үзүүлсэн хэсгүүдийг хүчингүй болгож, тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байна. Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ