Эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хангах асуудал эрхэлсэн дэд хороо хуралдлаа

img

НИТХ-ын нийгмийн бодлогын хорооны Эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хангах асуудал эрхэлсэн дэд хороо анхны хуралдаанаа хийжээ. Тус хуралдаанд НЭМГ-т хийсэн МХЕГ-ын болон Аудитын газрын шалгалтын дүн мэдээг танилцуулсан байна. Мөн Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрөл, ажлын байрны дүгнэлт,  яаралтай тусламж, төрөх эмнэлгүүдийн эмч сувилагч нарын  ёсзүйн асуудал, өрхийн эмнэлгийн ачаалал, дүүргийн Эрүүл мэндийн нэгдлээс хэрэгжүүлдэг “Нийгмийн эрүүл мэнд”-ийн төсөл  хөтөлбөрийн зардлын хуваарилалт, хүнсний аюулгүй байлын статистик мэдээ, эрүүл мэндийн даатгал зэрэг асуудлаар хариуцсан байгууллагуудын төлөөлөл мэдээлэл хийжээа. Эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хангах асуудал эрхэлсэн дэд хорооны дарга  Ж.Амарсанаа “Эрүүл мэндийн тогтолцооны болон үйл ажиллагааны шинэчлэлийг зайлшгүй хийх шаардлагатай. ЭМД-ийн шинэ хууль боловсруулах ажлын хэсэг байгуулж ажиллана. Төр маш аж ахуйн ажлаас салж бодлого руу орж, татвар, даатгалын ажлаа хийх ажиллах хэрэгтэй байна” гэжээ. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Амарсанаа гэдэг нөхөр анх удаа хурал удирдаж үзсэн байх, дээрхи хуралдаан бол бантан болсон гэсэн, наад захын юмаа мэддэггүй нөхөр гэсэн
2012-10-17
jad:
niitiin hoolnii gazruudiig zuvhun mongol humuuseer ajilluuldag bolgooch !! hujaa korei humuus bidniig yu gej hairlaj caihan hool hiij uguh ve.Misrer picca gej heden solongos uud yunii mah hiij baigaa n todorhoigui neg gazar humuust haruulahgui beltgeed humuusiig horduulj bna.za ter hujaa nar bol yriltgui ter chigeere hor hiij bga shuu dee.
2012-10-05
Хүнсний аюулгүй байдалын талаар туйлын хангалтгүй хугацаа дууссан хүний эрүүл мэндэд таарахгүй хүнсний бүтээгдэхүүнийг хөдөө сумын дэлгүүрүүдэд их зардаг
2012-10-05