НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын захиралыг хүлээн авч уулзлаа

Өнгөрсөн жил Итали улсад айлчлах үедээ НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төвд зочлон Ерөнхий захирал байсан Жак Дьюфтэй уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж байсан. Дараа нь та манай урилгыг хүлээн авч айлчилж байгаад баяртай байна” гэв.
Ерөнхий захирал Грациано Да Силва хариу талархал илэрхийлээд чухал хэрэгцээт органик хүнс экспортлогч болсныг өндөр үнэлэв. Тэрээр хэлэхдээ “Монгол бол асар их нөөц боломжтой орон. Бид Монголын амжилтад талархахын сацуу хамтран ажиллаж байгаадаа бас бахархалтай байна. Монголын хөдөө аж ахуйн салбарын хүнсний хангалтын чиглэлээр гаргасан ололт амжилтыг манай байгууллага өндөр үнэлж, алтан медалиа танд гардуулахыг хүсч байна. /Медалиа гардуулж баяр хүргэв/ Бид Монголын Засгийн газартай хамтран ажиллаж техникийн туслалцаа үзүүлэхийн сацуу танай фермерүүдийг дэмжих болно. Танай орныг хөдөө аж ахуйн чиглэлээр дэвшил гаргах их нөөц боломжтой хэмээн үздэг” гэлээ.
Монгол бол ардчилсан, нээлттэй, бүх улстай найрамдал нөхөрлөлийг эрхэмлэсэн бодлого явуулдаг орон. Иймээс бид Умард Солонгост НҮБ-ын шугамаар туслахыг ихэд сонирхож байна. Энэ оронд хүнсний тусламж хэрэгтэй байгаа. Манай ард түмний ололт амжилтыг үнэлж байгууллагынхаа алтан медалийг өгсөнд талархаж байна хэмээн Ерөнхийлөгч нэмж хэлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ