Гэр хорооллын 10 байршилд Улаанбаатар хотын захирагчийн Ажлын алба байгуулна

img

Монгол Улсын засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх заалтыг үндэслэн гэр хорооллын 10 байршилд Улаанбаатар хотын захирагчийн Ажлын алба байгуулах саналыг өчигдөр болсон Нийслэлийн удирдах зөвлөлийн ээлжит хурлын үеэр Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа. Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль эрх зүйн хүрээнд шинээр байгуулах Ажлын албад нийслэлийн төсөвт үйлдвэрийн газрын статустайгаар ажиллах юм байна. Ажлын албад Улаанбаатар хотын захирагчийн Ажлын албаны үйлчилгээг алслагдсан гэр хорооллын оршин суугч, иргэдэд хүргэх, гэр хорооллыг хөгжүүлэх төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх оршин суугчдын Зөвлөлийг байгуулах, иргэдийг идэвхжүүлэх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэх юм. Сонгино, Био кобинат, Шувуун фабрик, Баянхошуу зэрэг гэр хороолол зонхилсон, хотын төвөөс алслагдсан бүсийн иргэд Улаанбаатар хотын захирагчийн Ажлын алба шинээр байгуулах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан юм. Төсөлд тусгаснаар гэр хорооллын 10 байршилд шинээр байгуулах Ажлын алба хоёр хүний бүрэлдэхүүнтэй ажиллана. Энэхүү асуудлыг Нийслэлийн ИТХ-д оруулж хэлэлцүүлэхийг Удирдлагын зөвлөлийн гишүүд дэмжлээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хороо, ажлын алба 2 еер еер статустаи юм баина шүү дээ... хороо бол нутгиин захиргааны баигууллага, ажлын алба бол ниислэлиин тесевт үилдвэриин газар юм баина аа...
2012-10-07
зочин:
одоо байгаа ху намын сонгууль луйвардах иргэдийн газрыг дээрэмддэг халамж тусламжыг нь булаадаг хороон дарга нар хэрэггүй болноо.
2012-10-06
ард:
Гү тэгээд хороон дарга хаана бна аа
2012-10-05