Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Политехникийн коллежид зочлов

img

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол, Солонгосын хамтарсан политехникийн коллежтэй өнөөдөр танилцав. Тус сургуулийн оёдол, сүлжмэлийн ангаар ороход багш нь “Манай хүүхдүүд төгсөөд 100 хувь ажилтай болдог. Бас компаниуд хүүхдүүдийг маань булаацалдан дадлага хийлгэдэг. Тэгэхдээ дагалдангийн цалингаас гадна хийснээр мөнгө өгдөг. Сургалтын машин тоног төхөөрөмжийн хувьд бол сүүлийн үеийнх. Төгсөгчдийн чанар сайн болж байна. Захиалгаар хувцас оёх, сүлжих ажил хийж сургууль дээрээ бас дадлага хийдэг. Захиалгагүй ч хувцас хунар хийх боломжтой. Гэхдээ борлуулах дэлгүүр, лангуу байдаггүй” гэв. Ерөнхийлөгч “Ер нь онолоос дадлага руу голлон чиглэж буй нь зөв гэж би үзэж байна. Хуучин сургалтын 70 хувь ангид, 30 хувь дадлага байсан. Харин одоо эсрэгээр нь болгохыг зорж байгаа гэж ярьж байна. Сайн мэргэжилтэн, сайн мэргэжилтэй ажилчин болох ёстой. Энэ хүүхдүүд ажилтай болох гэж сурч байгаа. Бас их дээд сургууль төгссөн хүмүүс хүртэл мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцан ажилчин болж байна. Энэ бол бас сайн хандлага. Бүгд их дээд сургуульд сурах, дээд боловсролтой байх албагүй. 2005 оны үед их дээд сургууль төгсөгч 10 хүн тутмын 8 –д нь ажил олддоггүй байсан. Тэгвэл мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг төгссөн 10 хүүхдийн 8 нь ажилтай болдог. Үүгээрээ суралцагчиддаа ч, улсдаа ч хамаагүй илүү ач холбогдолтой хөрөнгө оруулалт юм” гэж хэллээ. Гагнуурын ангиар ороход суралцагчид нь 3D орчинд ажилладаг цахим гагнуурын сургалтын машин дээр ажиллаж байв. Энэ сургалтын хоёр машиныг Мянганы сорилын сангийн хөрөнгө оруулалтаар авсан. Эдгээр машиныг ашиглахад электрод шаардлагагүй, гагнаж буй ажлаа дэлгэц дээр хардаг, эдийн засгийн хувьд хэмнэлттэй, утаа униар гарч орчноо бохирдуулдаггүй, бас чанартай нарийн мэргэшүүлэх боломж бүрдүүлсэн төхөөрөмж хэмээн багш нь тайлбарлаж байлаа. Энэ машин дээр сайн дасгал хийснийхээ дараа жинхэнэ гагнуурын аппарат дээр ажиллаж мэргэшдэг юм байна. Мөн уурхайн экскаваторын сургалтын машин дээр хичээллэж байгаа суралцагчдыг харж сонирхлоо. Асар үнэтэй хүнд даацын машинууд дээр тэр бүр ажиллаж дадлага хийх боломж байдаггүй. Тиймээс энэ сургалтын машин их чухал юм. Сурах зүйлийнхээ бараг 90 хувийг энэ машин дээр дэлгэц харан хийж эзэмших боломжтой гэж багш нь ярив. Тус сургууль дээр мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийн багш нарыг компьютер дээр сургалтын нэн шаардлагатай программ сурган эзэмшүүлэхээр хичээллүүлж байгаатай таарлаа. Тэр программуудыг сурснаар сургалтын материалуудаа цахим төхөөрөмжөөр кино маягаар бэлтгэж, дэлгэцээр үзүүлэх чадвартай болох юм байна. Бас сургалтын чухал номуудыг цахим аргаар олшруулж байгааг үзлээ. Ингэснээр суралцагчид онлайн хэлбэрээр тэдгээр ном, сурах бичгүүдийг унших боломжтой болдог юм байна. Ерөнхийлөгч тус сургуулийн багш, хамтран ажиллагч компаниуд, мэргэжлийн холбоод, бусад МСҮТ-ийн захирлуудтай энд уулзлаа. Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Сургуулийн захирлаар Нордовын Болормаагийн нөхөр гэх Мөнхбаатар гэж архи уудаг,хов жив хөөцөлддөг хүн ажиллаж байгаа гэсэн, ерөнхийлөгч ирэхэд уг нөхөр ажлаа ярьж чадахгүй, сургалтын албаны дарга нь тайлбарласан шүү дээ
2012-10-09
baahan beldeed shine angi tanhimaar l yvuulsandag
2012-10-08
zochin:
TAGJGARIIN HUGATSAA HURDAN DUUSAASAI!!!!!!!!!!!
2012-10-06
Zahiral ni hen gej hun b.dgiin boloo, Lhagvaa guai heveeree yu
2012-10-06
Ariunzaya:
Manai kollej ugasa l hamgin hamgin ni sht kkk niit oyutnuuddaa amjilt hvsye bs Gerelchuluun bagshda hrtai shv ta hmgin sain bagsh shv kkkk
2012-10-05
Zochin:
Jinxene ebdreegui xuurxun oxid chin end baidag yum shuu de. Ix surguuliin oxidiin ixenx ni bol xyambar argaar surch amidrax solnirxol ni dendsen baidag.
2012-10-05