Сонгуулийн зардлыг хэмнэнэ

img

Нийслэлийн 2012 оны төсөвт дүүргүүдийн сонгогчдын тоо, тойрог, хэсгийн хорооны тоо, газар нутгийн байршил зэргийг харгалзан 3 тэрбум 955 сая төгрөгийн төсвөөр дүүргийн ИТХ-ын сонгууль хийхээр батлуулжээ. УИХ-аас 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр баталсан Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулиар өмнө нь орон нутгийн төсвөөс санхүүжихээр заагдсан байсан сонгуулийн саналын хуудас хэвлэх, сонгогчийн нэрсийн жагсаалт хэвлэх зэрэг зардлууд улсын төсвөөс санхүүжих болж, хэсгийн хороонд ажиллагчдын тоог  долоо байхаар, ажиллах хугацааг 20 хоног байхаар бууруулж баталсан юм. Нийслэлийн дүүргүүдээс сонгуулийн зардалтай холбогдуулж санал авахад 2 тэрбум 162.2 сая төгрөг буюу хүргүүлсэн төсвөөс 36.2 сая төгрөгийн бага зардлаар ИТХ-ын сонгуулийг зохион байгуулах боломжтой гэсэн хариу ирүүлжээ. Ингэснээр Нийслэлийн 2012 оны төсөвт дүүргүүдийн ИТХ-ын сонгуулийг зохион байгуулахад 3 тэрбум 955 сая төгрөг зарцуулахаар төлөвлөгдсөнөөс 2 тэрбум 162.2 сая төгрөг зарцуулж, урьдчилсан байдлаар 1 тэрбум 792.8 сая төгрөг нийслэлийн төсөвт хэмнэгдэх боломжтой болж байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрын холбогдох тооцоо судалгаа эцэслэн гарсны дараа зардлын дүн эцсийн байдлаар гарах юм. Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд сонгуулийн насны хүний тоо 814600 байгаа юм байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ