
Монголчууд эртнээс үйлийн үр ба мөнх бусын талаар хэлэлцэж залуу, хойч үеийнхэн, үр хүүхэддээ амьдралын утга учрыг хэлж, ухааруулдаг байсан билээ. Одооны хүмүүс өмсөх зүүх хийгээд эд баялагт шунаж эх орон, газар шороогоо худалдаж байгаль дэлхийгээ сүйдлэх нь хэвийн үзэгдэл болсон.
Энэ бүхний эсрэг бурхан урлаач Д.Ухаанзаяа “Үйлийн үр ба мөнх бус” сэдвээр лекц уншихаар болжээ. Энэ сарын 14-нд 15.00 цагаас “Буянт Ухаа” спорт цогцолборт болох уг лекцээс үйлийн үр, үхлийн тухай, оршуулгын зан үйл, муу заяанаас гэтлэхүй зэрэг сүсэгтнүүдэд тулгамдсан олон асуудалд хариулт, тайлбар сонсох боломжтой гэнэ. Энэ үеэр бурхан урлаач Д.Ухаанзаяа муу заяанаас гэтэлгэх увдис тарнийг хэлж өгөх юм. Үүний зэрэгцээ лам нар сүсэгтнүүдэд зориулж ном хурах юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ