Д.Сэрээнэндорж УБТЗ-ын дарга боллоо

img

УБТЗ-ын ерөнхий хорооны хурал өчигдөр болж,  төлөвлөсөн  асуудлаа хэлэлцэж, бүгдийг нь 100 хувийн саналаар амжилттайгаар шийдсэн байна. Уг хуралд Монголын талаас Зам, тээврийн яамны Төмөр зам, далайн  тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ё. Манлайбаяр, Эдийн засгийн хөгжлийн  яамны Гадаад өр, эдийн засгийн хамтын ажиллагааны  бодлогын хэрэгжилтийн газрын дарга Д.Болдбаатар, Монголын төмөр замын холбооны тэргүүн  Г.Вандандагва, Оросын талаас УБТЗ-ын ерөнхиий хорооны дарга, оросын төмөр замын тэргүүн дэд ерөнхийлөгч  В.Н Морозов, Тээврийн яамны дэд сайд А.С. Цыденов, оросын төмөр замын монгол дахь  төлөөлөгч В.В. Морозов нар оролцсон юм. Тус хурлаар олны анхаарлыг зүй ёсоор татаж байсан УБТЗ-ын даргаар хэнийг сонгох вэ гэдэг асуудлыг шийдэж монгол хүнийг дахин томилсон байна. Энэ нь УБТЗ-ын ерөнхий инженер хийж байсан Д.Сэрээнэндорж юм.  Ийнхүү УБТЗ-ын  даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Сэрээнэндорж томилогдсон нь  монголчуудын хувьд нэгэн таатай мэдээлэл боллоо. Түүнчлэн Зам, тээврийн сайд А.Гансүх “Төмөр замын дээд сургууль”-ийн шинэ хичээлийн жилийн нээлтэд оролцохдоо тус сургуулийг  Тээврийн  дээд сургууль болгох зорилготой байгаа тухай мэдэгдэж байсан. Тэгвэл салбарын сайд ч санасандаа хүрлээ. Учир нь УБТЗ-ын ерөнхий хорооны хурлаар Төмөр замын дээд сургуулийг  “Тээврийн дээд сургууль” болгох асуудлыг хэлэлцэж зөвшөөрсөн байна. Ингэснээр тус  сургууль 2013 оны хичээлийн жилээс зөвхөн төмөр замын мэргэжлээр биш, агаарын тээвэр, авто тээвэр, далай, усан замын тээврийн чиглэлээр оюутан элсүүлж Монгол Улсыг хөгжүүлэх Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийг хэрэгжүүлэх чухал нөхцлийн нэг болох үндэсний мэргэжилтнүүдийг бэлтгэх боломж нээгдэж байгаа юм.   Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

dsrn:
баяр хүргэе, амжилт...
2013-11-16
єрт:
Мєнгєєр ажилд авдаг тэнэг дарга нараа яах гэж байна. Тз мєнгєтєй хїний хийдаг ажил уу
2012-11-24
чухал:
сайн байнє амжилт хїсье
2012-11-24
BB:
AMJILT KHUSYE.KHIIKH YUM IKH BII SHUU.
2012-10-08
Jaak:
Hi. Surguuliin anddaa bayar hurgej amjilt husye. Leningradin Tumerzamin surguuli URA...
2012-10-08
dulamjav:
tumur zamiin bvh hurgan darga nar mash bayn jishee ni haltar mun sanhvvgiin darga er ni bvh salbariin darga nariig shalga yun enhbayar l bna
2012-10-07
ds:
sain bag bvrdvvlj ubtz iin mongoliin xubiig xubchil tegexgvi bol dampuurla teewrees busad salbariig exnii eeljind
2012-10-07
Tumur zamchin:
Amjilt husie
2012-10-07
tz:
sereenendorjid darga hiih potentsial,chadvar,medleg dutagdana alia salbadai!
2012-10-07
mongol:
Novshiin ivaanuudaas salj amrah yumsan.
2012-10-07
tumur zamchin:
kkk. Sereenen darga ug ni shinechleliin toloo l hun gehdee orosuudiin tald suuld uilchildeg bolson, Ug ni tuilbartai tulkhtai bol tumur zamaa meddeg hun garch irsend talarhaj bna. Orosuudad buult hiigeed l yabah yum bol ta hench bish shuu
2012-10-07
zamchin:
gansuhiin utsan huuheldei yu l hiiv gej!!!
2012-10-07
Sain medee TZ d olon jil olon alba hashisan sai darga Asuudliig shuud shiidej chadna Sain bag burduuleerei Amjilt husie
2012-10-06
маш сайн байна сайн залуу сайд эрч хүчтэй байна монголын төмөр зам босч эхэлсэн гэсэн
2012-10-06
Hezee uuriin gesen tumur zamtai boloh ve?
2012-10-06
Enkhee:
Mash sain medee bna
2012-10-06