Ч.Батцогтыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр томилов

img

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган Чимидийн Батцогтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр томилсон байна. Энэхүү томилгоо нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 3, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дүрмийн 8 дугаар зүйлийн 8.14.1 дэх заалтыг тус тус үндэслэжээ. Чимидийн Батцогт нь 1970 онд төрсөн, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Хуульч, эдийн засагч, инженер мэргэжилтэй юм. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ