
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээний талаар иргэдэд лавлагаа, мэдээлэл өгөх, санал асуулга, судалгаа явуулах, иргэдийн эрэлт хүсэлтийг хүлээн авах, нийслэлийг хөгжүүлэх талаар гарч байгаа шийдвэрт олон нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор “Улаанбаатар сонсож байна” лавлагаа мэдээллийн төв энэ сарас эхлэн ажиллуулж эхлэхээр болжээ. Гурван сарын хугацаанд туршилтын журмаар ажиллуулахаар холбогдох хүмүүс санал боловсруулсан байна.
Нийслэлийн иргэдээс 1200, 1234 тоот тусгай дугаарын утсуудаар дуудлага хүлээн авч үйлчлэх бөгөөд эрэлт, хүсэлт, санал, мэдэгдэл, өргөдөл хүсэлт гэх зэрэг найман төрлийн үйлчилгээ үзүүлэх юм. 1200
тусгай дугаар бүхий утсанд холбогдсоноор нийслэлээс үзүүлж байгаа төрийн үйлчилгээний лавлагаа, мэдээлэл авахыг хүссэн иргэдэд оператор урьдчилсан бэлтгэсэн мэдээллийн баазаас СТI программ ашиглан мэдээлэл өгнө. Энэхүү үйлчилгээний төлбөр нь энгийн тарифаар тооцогдох бөгөөд минут нь 50-80 төгрөг байх юм. 1234 тоот тусгай дугаараар иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах бөгөөд иргэнтэй холбогдсон оператор мэдээллээ координатор руу илгээнэ. Координатор тухайн иргэний санал, хүсэлтийг холбогдох нэгж, албан тушаалтанд шилжүүлнэ. Иргэд регистрийн дугаар болон өөрийн сонгосон дөрвөн оронтой нууц дугаараа ашиглан www.ub1234.mn цахим хаягаар дамжуулан интернэтээр харах, ямар албан тушаалтан дээр өргөдөл нь байгааг хянах боломжтой болох юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ