Хүчилтөрөгч үйлдвэрлэдэг компанийн ажилтай танилцав
Эрүүл мэндийн сайд Н.Удвал өчигдөр эмнэлгийн зориулалттай, сэхээн амьдруулах хүчилтөрөгч үйлдвэрлэдэг “Альфа мэда” үйлдвэрийн ажил байдалтай танилцсан байна. Эрүүл мэндийн сайд тус үйлдвэр сэхээн амьдруулах хүчилтөрөгчийг хэрхэн, яаж гаргаж авдаг дарааллыг зарим эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдэд график гарган танилцуулж байгааг сайшаажээ. Хүчилтөрөгчийг хадгалах сав буюу баллон нь 1980 оноос хойш үйлдвэрлэгдсэн байх шаардлагатай байдаг ч манай улсад 1960 онд үйлдвэрлэсэн баллон эргэлтэд ороод явж байгаад тус үйлдвэрийн удирдлагууд шүүмжлэлтэй ханддагаа хэлсэн байна Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ