Улаан буудайн урамшуулалд 100 мянган төгрөг олгоно

img

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар буудай үйлдвэрлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас дотоодын гурилын үйлдвэр, Тариалан эрхлэлтийг дэмжих санд нийлүүлсэн стандартын шаардлага хангасан нэг тонн хүнсний улаан буудайд олгох мөнгөн урамшууллыг 100 мянган төгрөгөөр тогтоолоо. 2012 оны улсын төсөвт улаанбуудайн урамшуулалд зориулж, тонн тутамд 50 мянга, нийт 15 тэрбум төгрөг тусгагдсан бөгөөд нэмэлтээр шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг 2013 оны төсөвт тусгаж, ирэх оны эхний улиралд багтаан олгохоор өнөөдрийн хуралдаанаас шийдвэрлэлээ. Энэ жилийн ургацын урьдчилсан балансаар 468 мянган тонн улаанбуудай хураан авч, 2013 оны тариалалтын үрэнд 47,3 мянган тонн, улсын үрийн нөөцөд 8,3 мянган тонн, тэжээлд 20 мянган тонн, спиртийн үйлдвэрт 7 мянган тонныг зарцуулах бөгөөд гурил үйлдвэрлэлд 386,4 мянган тонн буудай нийлүүлэгдэх боломж бүрдээд байна. Улсын хэмжээнд 240 мянган тонн гурил хэрэглэх бөгөөд үүнийг үйлдвэрлэхэд 328 мянган тонн улаанбуудай шаардлагатай. Энэ жилийн болон 2011 оны ургацын үлдэгдэл буудайг оролцуулан тооцоход дотоодын гурилын хэрэгцээг 100 хувь хангаж, 100 мянган тонн буудайг экспортод гаргах боломж байна. Иймд Тариалан эрхлэлтийн санд хадгалагдаж байгаа хүнсний улаанбуудайг гадаад, дотоодын зах зээлд зах зээлийн үнээр нь борлуулахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад даалгалаа. Хятад болон Дундад Азийн зарим орноос хүнсний улаанбуудай худалдан авах санал ч ирээд байгаа юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ыб:
алчаач бүгд нийлж байгаад мөнгө босгоод гадаадын мэргэжлийн алуучин хөлсөлөөлд санасандаа хүрье.
2013-01-14
Өндөр настангуудаас харамлаад их хурал дээр чимчийж уурлаад нүд ам нь хачин болоод хуруу гараараа чичлээд орилж хашгараад байсан чинь Баярцогт тэргүүтэй өөрсдийнхөө хүмүүст өгөх гэж байж л дээ. Санаа зоволтгүй хөгшид бид бүхэн удахгүй нүд аниж санаагий чинь амраагаад өгнө.
2012-10-07
ed nariig bugdiig n alah yumsan
2012-10-07