
Улсын дуурь бүжгийн эрдмийн театр өнөөдөр 50 дахь удаагийн улирлынхаа нээлтийг А.Хачатуряны “Спартак” бүжгэн жүжгээр хийх гэж байна. Энэхүү бүжгэн жүжгийн гол дүрд соёлын тэргүүний ажилтан О.Ганцоож, Г.Цолмон, Ч.Ганчимэг, А.Өлзий-Орших нар бүжиглэх юм.
Рафаэлло Джовавелийн “Спартак” зохиолоос сэдэвлэн Н.Волков энэхүү балетын цомнолыг, А.И.Хачатурян 1954 онд хөгжмийг бичиж, балетмейстер Л.Якобсон Кировын театрт 1956 онд анх тоглож байжээ. Харин УДБЭТ-ын тайзнаа анх 1984 оны тавдугаар сарын 5-нд тоглож байсан байна. Харин маргааш “Евгений Онегин” дууриар нээлтийн арга хэмжээ үргэлжлэх юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ