
Латин Америкийн нөлөө бүхий орнуудын нэг Венесуэлд ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дэлхий дахины анхаарлын төвд байна.
Ирэх зургаан жилд тус орны төрийн эрхийг барих суудлын төлөө одоогийн ерөнхийлөгч Уго Чавес болон сөрөг хүчний тэргүүн Энрике Каприлес нар өрсөлдөж байна.
Нийт долоон нэр дэвшигч ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөж байгаа ч гол өрсөлдөөн дээрх хоёр улстөрчийн дунд болно хэмээн ажиглагчид үзэж байна. Улаанбаатарын цагаар өчигдөр эхэлсэн санал хураалтад нийт сонгуулийн насны 19 сая иргэд саналаа өгөх билээ.

Тун удахгүй буюу үд дундын алдад сонгуульд ялсан улстөрчийн нэрийг зарлах юм. Социалист хувьсгалаа үргэлжлүүлэхээр сонгогчдын 70 хувийн саналыг авна хэмээн амлаад буй одоогийн ерөнхийлөгч Уго Чавес энэ удаа ялалт байгуулбал 1998 оноос хойш гурав дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдох юм.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ