Банкны залилагчдыг шүүнэ

img

Банкны хууль тогтоомж зөрчиж, залилан хийсэн А.Энхбаяр нарын дөрвөн хүнийг  өнөөдөр  Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 10.00 цагаас шүүх юм.

 Хуралд даргалагч шүүгчээр И.Ганбат, улсын яллагчаар Б.Гүнсэнхорлоо, өмгөөлөгчөөр Э.Ганбат, Н.Отгонпүрэв, З.Хүрэлсүх, С.Жанцан нар оролцохоор болжээ. А.Энхбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.3, 156.3-т зааснаар шүүнэ. 156.3-т заасан зүйл ангид банкны тухай хууль тогтоомж зөрчиж онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр яллагдагчаар татагдсан байна.

Хэрэв гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол эд хөрөнгийг хурааж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу  дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ