“Төсөв-2013” сэдэвт хэвлэлийн хурал болно
Төрийн мэдээллийн танхимд Монгол Улсын төсвийн ил тод байдлыг хангах “Төсөв-2013” медиа компанит ажил эхлэхтэй холбогдуулан хэвлэлийн бага хурал хийнэ. Уг хуралд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Мөнхтөр болон “Монгол масс медиа” группын захирал А.Амундра, “News” агентлагийн захирал Б.Тэмүүлэн нар оролцох аж. Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ