Олон улсын семинар болно

img

Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн дарга орны хувьд  “Шинэ тулгар ардчилсан орнууд дахь сонгуулийн сорилтууд. Ази, Арабын орнуудын туршлагаас хуваалцах нь” сэдэвт олон улсын семинар өнөөдрөөс Улаанбаатар хотноо болох гэж байна. Энэ удаагийн семинарт Балба, Бутан, Египет, Индонези, Йордан, Киргиз, Ливи, Монгол, Морокко, Малайз, Мьянмар, Филиппин, Өмнөд Солонгос, Тайланд,  Тимор Леште, Тунис, Энэтхэг зэрэг улсын 40 орчим төлөөлөгч, мэргэжилтнүүд оролцоно. Семинар 09.30 цагт Гадаад харилцааны яаманд эхлэнэ. Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын Хүрээлэнтэй  хамтран зохиож буй уг семинар нь Ази, Арабын шилжилтийн үеийн орнуудын сонгуулийн үйл явцыг төлөвшүүлэхэд дэмжлэг болгох үүднээс Монгол болон ардчилсан шилжилтийн үедээ яваа Азийн орнуудын туршлагаас хуваалцах зорилготой юм. Семинар гурван хоног үргэлжилнэ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ