
Урьд шөнө Эл Классикогийн халуухан тулаан болж өнгөрлөө. Тоглолтын 23 дахь минутад Криштиан Роналду Хедира, Бензема нарын дамжуулалтыг чулуу болгосноор тоглолтын харьцаа 1:0 болсон.
Испанийн Ла лигийн төдийгүй даян дэлхийн хөлбөмбөгийн супер өрсөлдөөнүүдийн нэг Эл Классико ганц гоолтой төгсөхгүй нь ойлгомжтой. Энэ ч ёсоор тоглолтын 30 дахь минутад Месси тооны харьцааг тэнцүүлж дөнгөсөн. Улмаар хоёрдугаар үеийн дундуур Месси дахин гоолдсоноор Барсачууд давамгайлж ирсэн. Гэвч хэдхэн минутын дараа буюу 66 дахь минутад Роналду хариуг нь барьснаар тоглолтын сүүлийн гоолыг хийсэн юм.
Ингээд тоглолт 2:2-ын харьцаагаар өндөрлөж Реал Мадрид, Барселонагийн тулаанд Роналду, Месси нар онцгойрсоор байна.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ