Сирийн хямрал хөрш орнууддаа "халдаж" байна

img

Туркийн нутагт Сирийн талаас их буугаар галлаж хариуг нь Туркийн зүгээс өгсөн явдал өнгөрсөн долоо хоногт өрнөсөн. Ингэснээр Сирийн хямрал хөрш орнуудын нутаг дэвсгэрт нэгэнт халдаад байгаа тухай олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Сирийн засгийн газрын цэргүүд тус улсын хоёр дахь том хот, Алеппог чөлөөлөхөөр ширүүн тулаан хийж байна. Тус улсын төв хэвлэл САНА агентлагийн мэдээлж буйгаар Сирийн армийн цэргүүд Алеппо хотод байрласан босогчдын хамгийн том хүчийг бутниргэн хотыг хяналтдаа авсан хэмээж байгаа. Харин босогчдын талаас энэ мэдээллийг үгүйсгээд байгаа аж. Сирийн засгийн газраас мэдээлэхдээ Туркийн талаас зэвсэгт дээрэмчид хил даван орж ирж босогчидтой нэгдэж байгааг дурдсан ба Сири, Туркийн хилийн ойролцоо гарч буй мөргөлдөөнд тус улсын засгийн газар бус зэвсэгт дээрэмчид хариуцлага хүлээх ёстой хэмээжээ. Мөн Хомс хотын ойролцоо Ливаны хилийн орчимд ч гадны зэвсэгт дээрэмчид хэмээн нэрлээд буй олон тооны зэвсэглэсэн иргэдтэй Сирийн арми тулаан хийсээр байгаа тухай CNN агентлаг уламжилжээ. Н.Өрнө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ene laliin novshnuud hvn buudaj daitah ni tiim saihan baidag yum baihdaa. daidaad bgaa novshin siri turk livan irak afgan bugdiig ni gazariin hursnuus archaad hayah yumsan. gazar nutgiin margaan aralin japan taivan korea.d gazariig ni shiljuuleh yumsan minii bodoloor bol.
2012-10-08