
Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын 2003 оны 41 дүгээр тогтоолын хэрэгжилттэй танилцах, хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгөх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Хүний эрхийн дэд хороо чиглэлийн дагуу семинар зохион байгуулж байгаа.
Тодруулбал, "Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрт үнэлэлт, дүгнэлт хийх аргачлал" сэдэвт семинарыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулна. Өнөөдөр 15.00 цагаас Төрийн ордонд болох уг сургалтад хүний эрхийн талаар ажилладаг бүхий л байгууллагууд оролцох аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ