Жүдочид дэлхийн цомоос хоёр медаль хүртлээ

img

Туркийн Стамбул хотноо энэ сарын 6-нд жүдо бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн болжээ. Тэмцээнд орон орны залуу хүчтэнүүд зодоглосны дунд Монголын бөхчүүд ч байсан бөгөөд манай баг тамирчдаас 52 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Бат-Эрдэнэ, 63 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Ц.Цэрэннадмид нар хүрэл медалиар энгэрээ мялаасан юм. Мөн 48 кг-ийн жинд Г.Отгонцэцэг, Г.Саранзаяа, 52 кг-ийн жинд А.Цолмон нар шагналт байрт шалгарчээ. М.Хатанбүүвэй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ